МАКС ЛОЖИНГ ХХК

Макс Ложинг ХХК нь Дөрвөн одны зэрэглэлэлтэй Рамада зочид буудал болон Edge бар, Хансан Ресторан, Мимоса спагийн үйл ажиллагааг амжилттай эрхэлж байна.

Рамада Олон Улсын сүлжээ зочид буудал нь дэлхийд өрөөнийхөө тоогоор тэргүүлдэг бөгөөд Европ, Хойд Америк, Ази номон далай, Латин Америк зэрэг өнцөг булан бүрт 900 гаруй салбар, 100 мянган өрөөтэй.

2011 онд Улаанбаатар хотод шинэ өнгө нэмж, олон улсын анхны сүлжээ зочид буудал болон байгуулагдсан нь зочлох үйлчилгээний салбарт онцлох үйл явдал болсон юм.